"Алтан цом"-ын төлөөх барилдаанд Сүхбаатар аймгийн баг эхний ялалтаа авлаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-04 02:52:50


Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны хоёр дахь өдөр Дорнод – Сүхбаатар аймгийн багууд учраа тааран барилдсанаас Сүхбаатар аймгийн баг 14:11-ээр эхний тойргийн ялалтаа авлаа.  


Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /2/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /4/ аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ /4/, аймгийн заан Б.Бадамдорж /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Буянтогтох /2/, аймгийн заан С.Ган-Эрдэнэ /2/ нар нийт 14 даваа авсан бол Дорнод аймгийн багт улсын заан Д.Анар /4/, аймгийн арслан Б.Ариумөрөн  /3/, аймгийн арслан Г.Төрмөнх /3/, аймгийн заан Г.Төрболд /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Г.Шинэзориг /0/, аймгийн заан Э.Төмөрсүх /1/ нийт 11 даваа авчээ.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.

Өнөөдрийн барилдаанд Дорнод аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Анар,, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан О.Баярхүү нар ажилласан юм.

Өнөөдр 19:45 цагт Сэлэнгэ аймгийн баг Тува улсын багтай барилдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Холбоотой мэдээ