"Буудагчийн өдөр" тохиож байна
НийгэмЖил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг “Буудагчийн баяр өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Монголын буучид 1955 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын тэмцээнд оролцох урилга ирсний дагуу 27 хүнийг сонгон армийн зэвсэглэлд байсан буугаар анхны гараагаа эхлүүлсэн гэж үздэг.
Манай улсын буудлага спортын тамирчид олимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж, ДАШТ-ээс иж бүрдэл медальтай бөгөөд саяхан болсон Азийн зуны спортын наадмын багийн төрөлд медалийн буухиагаа таслаагүй юм.
Мөн “Парис-2024” зуны олимын наадмын Монголын багийн анхны эрхийг авсан зэргээс үзэхэд Монголын буудагчид баярын өдрийг амжилт арвин угтаж байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо