Нийгмийн даатгалын багц хуулийг олон нийтэд таниулах ажил үргэлжилж байна
НийгэмУИХ-ын чуулганы 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал өнөөдөр Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 200 гаруй албан хаагчдад танилцууллаа.
Тодруулбал, “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.
Танилцуулгад Зөвлөх, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, Доктор, Дэд проффессор С.Ариунаа оролцож албан хаагчдын асуултад зөвлөгөө, мэдээлэл өглөө гэж ХНХЯ-наас мэдээллээ.