АН: Эрх баригчид ерөнхий тоон мэдээллээр хязгаарлаж, иргэн, ААН-ийн нэр, мэдээллийг хүсэхэд өгөхгүй байж болохгүй
Улс ТөрУИХ дахь Ардчилсан намын бүлгээс бүлгээс мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Цар тахлын үеэр олон шууд худалдан авалтыг төрийн нэрээр хийсэн. Байнгын хорооны хуралдаанаар шинжээч томилох асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар шинжээч томилсонгүй. Эрх баригчид ерөнхий тоон мэдээллээр хязгаарлаж, иргэн, аж ахуйн нэгжийн нэр, мэдээллийг хүсэхэд өгөхгүй байж болохгүй. Мөн сэтгүүлчид өнөөдөр мөрдөн байцаалтын нууцыг задруулах гэдэг нэрийн дор хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдэх эрхэд халдах гэж байгаа зүйл заалтыг ярьж байна. Ардчилсан намын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд нээлттэй байхад өөрийн байр сууриа илэрхийлнэ. Иргэний мэдэх эрхийн талд зогсоно. Цар тахлын сонсголд таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан” гэлээ.