Улсын хэмжээнд 62.2 мянган тонн үр тариа хураагаад байна
НийгэмҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд 10 дугаар сарын 1-ний байдлаар 62.2 мянган тонн үр тариа, 112.6 мянган тонн төмс, 102.8 мянган тонн хүнсний ногоо, 70.9 мянган тонн таримал тэжээл хураагаад байна. Мөн 525.0 мянган тонн хадлан, 8.5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Хураасан үр тариаг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 97.5 мянган тонн буюу 61.1 хувиар, төмс 61.1 мянган тонн буюу 35.2 хувиар, бэлтгэсэн хадлан 28.0 мянган тонн буюу 5.1 хувиар, гар тэжээл 1.3 мянган тонн буюу 12.9 хувиар буурчээ. Харин хураасан хүнсний ногоо 15.1 мянган тонноор буюу 17.2 хувиар, таримал тэжээл 32.0 мянган тонноор буюу 82.1 хувиар тус тус өсжээ.
Үр тариа хураалт буурч, хүнсний ногоо, таримал тэжээлийнх өсжээ.
Харин 10 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 165 мянган тонн төмс хурааж авахаас 154 мянган тонныг хураан аваад байна. Мөн 165 мянган тонн хүнсний ногоо хураан авахаас 134 мянган тонныг хураан авчээ. 3000 га талбайд хүлэмжийн ногоо тариалснаас хураалт 70 гаруй хувьтай байна.
Эх сурвалж: /МОНЦАМЭ/