Ж.Чулууны ”Уран хас” 50 нас хүрлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-25 04:18:31
Монголын Үндэсний шилдэг бүтээл Ж.Чулууны “Уран хас” балет театрын тайзнаа анх тоглогдсоноос хойш энэ жил 50 жилийн ойтоогоо золгож байна. Уран хас” балетыг Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ.

Тавин жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтонд Урлагийн гавъяат зүтгэлтэн удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд: Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг зэрэг балетын гоцлоочид тоглож байжээ.


“Уран Хас” балет нь хоёр бүлэг гурван үзэгдэлтэй. Тус балетыг 50 жилийн турш манай театрын үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулан үзэгчдийн хүртээл болгосон. Тус балетыг 2008 онд дахин шинэчилж, буг согооны бүжгийн хэсгийг нь хасч, вальсын хэсгийг нь онцлон гаргаж тавьсан. 2013 онд Уран хас балетын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд буга согооны бүжгийн хэсгийг дахин оруулж балетыг хуучин хэлбэрээр нь тоглож үзэгчдийн хүртээл болгосон. Буга, согооны бүжгийн хэсэг нь массыг хамарсан нилээд сонирхолтой хэсэг нь аж. Энэ бүжгийн хэсгийг дахин сэргээхийн тулд бугийн-12, согооны 12 нийт 24 хувцасыг шинээр хийж байсан түүхтэй.


УДБЭТ-ын хамт олон тус балетын 50 жилийн ойн хүрээнд 10-р сарын 28,29-ны өдрүүдэд “Уран Хас” балетыг тоглох гэж байна. Ж.Чулуун “Уран хас” балетыг Театрын тайзнаа амилуулсаны 50 жилийн ойн арга хэмжээг Монгол Улсын Консерватортай хамтран 12-р сард тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.



Эх сурвалж: УДБЭТ-ын маркетингийн алба

Холбоотой мэдээ