Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлж хамтран ажиллана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-26 07:07:03
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран "Кибер тусгаар тогтнол" форум зохион байгуулж байна.
 
Форумд Монгол Улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл 79 байгууллагын 170 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.
 
Кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах арга зам, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлүүд тавигдана. Цаашид хийх ажил, шийдэх асуудал, төр, хувийн хэвшил, олон нийт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцаж байна.
 
Форумын ач холбогдол нь төр, иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэм хэмжээ, стандарт тогтоон мөрдөх, кибер гэмт хэргээс сэргийлэхэд хамтран ажиллах арга замуудаа тодорхойлоход оршиж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Холбоотой мэдээ