Малыг чанаржуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал нөлөөтэй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-26 07:38:29

 Даян дэлхийн Байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжүүлэгч талуудын “Түншлэлийн форум-2023” зөвлөгөөн эхэллээ.


Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр зорилтот нутаг дэвсгэрт нэг сая га талбай бүхий 11 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэн, орон нутагт идэвхтэн байгаль хамгаалагчдыг бэлтгэн, смарт программ хангамжийг нэвтрүүлж байна. Энэ бүс нутагт баданга хүдэр, халиун буга, тарвага, улаан гоёо зэрэг ховор, нэн ховор амьтан, ургамлыг сэргээн нутагшуулж, тэдний амьдрах орчныг сайжруулах хүрээнд нарны өргүүрт дөрвөн худаг, 48 булаг шандын эхийг хашиж хамгаалжээ.


Мөн 45000 га сэрүүн бүсийн болон заган ойн санд цэвэрлэгээ, арчилгаа, өвчин шавжтай тэмцэх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж, ойн мэргэжлийн байгууллага, боловсон хүчнийг чадавхжуулах сургалт зохион байгуулж тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж байгааг БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар нээлтийн үеэр дурдлаа.


Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллөөс үүдэх байгаль орчны доройтлыг бууруулахад малчид хэрхэн хувь нэмрээ оруулах, дан ганц бэлчээрийн мал аж ахуйд тулгуурлан өрхийн амьжиргааг залгуулах бус үйлдвэрлэл, хоршоо хөгжүүлэх сайн туршлага нэвтрүүлж, бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь эерэг нөлөөтэйг онцолж байгаа юм.


БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Монгол орны байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, эко системийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн 13 суманд 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Зөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгч орон нутгийн иргэд, малчдын төлөөлөл, ТББ, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцож, туршлагаа хуваалцан, санал солилцож байна.   ЭХ СУРВАЛЖ:/МОНЦАМЭ/.

Холбоотой мэдээ