Өргөн хэрэглээний хүнсний ногоо 1500-8000 төгрөгийн үнэтэй байна
НийгэмБизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, ААНБ-уудад зориулан худалдаа үйлчилгээний цэгүүдийг үнэ төлбөргүй ажиллуулж байна.
8-11 дүгээр сарын хооронд төмс, хүнсний ногоо тариалагч иргэд шууд худалдааг түлхүү хийдэг аж. Ченж дамжихгүй шууд худалдан авалт хийх нь үнийн хөөрөгдөл үүсэхгүй байх онцлогтой гэдгийг худалдаачид онцолж байна.
Энэ жилийн тухайд өргөн хэрэглээний ногоо болох төмс 1500, лууван 1500, байцаа 800, сонгино 2500, шийгуа 2000, өргөст хэмх 2000, улаан лооль 8000 төгрөгөөр дөрвөн цэгт борлуулж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд 2023.оны есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2023” нэгдсэн үйл ажиллагаанд хүнс, хөдөө, аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг яамнаас тогтоосон квотын дагуу найман ногоочин, дөрвөн хүнс үйлдвэрлэгчийг долоо хоногийн нөөц бэлтгэн оролцуулсан аж.
Түүнчлэн бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд борлуулалтыг дэмжих, сурталчлах, “Дарханд үйлдвэрлэв ном” бэлтгэх ажилд оролцох 40 аж ахуйн нэгжийн мэдээллийг нэгтгэн “Хөгжлийн шийдэл” ТББ-д хүргүүлэн ажиллалаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ