16 НАСТАЙ Х.НОМУУН АЗИЙН НААДМЫН АНХДАГЧ БОЛОВ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-27 02:08:10
БНХАУ-ын Ханжоу хотноо зургаа дахь өдрөө болж буй Азийн зуны спортын наадмын усанд сэлэлтийн тэмцээнд Монголын тамирчин Хүрэлийн Номуун оролцож, чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутанд туулснаар зургадугаар байрт орлоо.
Энэ зайд БНХАУ-ын гурван тамирчин медалийн тавцанд гарсан байна. Х.Номуун дээрх үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд тус наадамд оролцож буй Монголын багийн хамгийн залуу (16 настай) тамирчин юм. Мөн тэр Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болж байна.
Холбоотой мэдээ