Ажилгүйдлийн тэтгэмж 23 мянган хүн авчээ
НийгэмНийгмийн даатгалын сангийн есдүгээр сарын статистик мэдээлэл гарчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 2 хоёр тэрбум 976.5 сая төгрөг бол зарлага нь 2 тэрбум 905 сая төгрөг байна.
Нийт тэтгэвэр, тэтгэмж төлбөр авагчдын тоо 678.509 байна. Тэтгэмж, төлбөр авагчид:
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагч – 104 мянга
- Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагч – 46.1 мянга
- Оршуулгын тэтгэмж авагч – 10.6 мянга
- Ажилгүйдлийн тэтгэмж авагч – 23 мянга
- Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон рашаан сувиллын зардал авагч – 2.2 мянган хүн байна
Харин тэтгэвэр авагч 492.3 мянган хүн байгаа юм. Үүнээс,
- Өндөр насны тэтгэмж авагч – 384 мянга
- Тахир дутуугийн тэтгэвэр авагч – 66.6 мянга
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.4 мянга
- Цэргийн тэтгэвэр авагч – 21 мянган хүн байна.