Цохивор хөгжимчдийн “Найруулга 2023” тоглолт болно

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-30 05:55:33

Монгол Улсын Консерваторын цохивор хөгжмийн чуулга  “Найруулга-2023” шинэ уран бүтээлийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 1-нд  зохион байгуулах гэж байна.  

Монгол улсын Консерваторын Цохивор хөгжмийн чуулга "Найруулга 2022-2023" шинэ уран бүтээлийн тоглолт нь Тайваний нэр маримба артист, профессор, хөгжмийн ухааны доктор Вейчен Лин, "Тайпеийн иргэний симфони оркестр"- ын цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца нар уригдан хөгжимдөж буйгаа онцлог аж.

Тус тоглолтод зориулж цохиврын чуулгынхан Х.Берлиозын "Фантастик симфони" бүтээлийн гурван ангийг шинээр найруулсан ба олон улсын хөгжимчид өөрсдийн урын сангаасаа хөгжимдөхөөс гадна монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээс хамтран толилуулах юм.

Холбоотой мэдээ