НӨАТ-ын буцаан олголтоор улиралд 2 саяас дээш төгрөг авдаг 2234 гаруй иргэн байна
НийгэмИрэх оны улсын төсөвт Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоор 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор тусгасан.
Хэрэв буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлбэл 615 тэрбум төгрөгийн зөрүү гарна гэх тооцооллыг Сангийн яам хийжээ. Мөн ирэх онд олгох НӨАТ-ын буцаалтын дэлгэрэнгүйг танилцуулсан юм.
Үүнээс үзвэл улиралд
- 0-80,000 төгрөг авдаг 1,174,897 иргэн
- 80,000-500,000 төгрөг авдаг 128,852 иргэн
- 500,000-2,000,000 төгрөг авдаг 5,627 иргэн
- 2,000,000 төгрөг авдаг 2,234 иргэн байна.
Сангийн яамны зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж, татварын тогтолцоонд гар хүрэх нь буруу хэмээж буй бөгөөд энэ байр суурин дээрээ байна гэдгээ мэдэгдсэн.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийтийн өргөдөл гомдлын систем”-д 5% болгон нэмэгдүүлэх санал оруулсан нь 100,000 хүний дэмжлэг авсан билээ. Ингэснээр хуулийн төсөл санаачлан боловсруулахаар болоод буй юм.