Нийтийн эзэмшлийн талбайд халтирч унавал 50 метрийн ойролцоох ААН-ээс хохирлоо нэхэмжиллэх боломжтой

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-31 02:21:15

Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 50 метр хүртэлх эдэлбэр газар болон дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүрэгтэй байдаг.


Хэрэв байгууллага, аж ахуйн нэгжүүд журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн иргэд халтирч унаж, бэртэж гэмтсэн тохиолдолд хохирлоо тухайн байгууллагаас нэхэмжлэх хууль, эрх зүйн үндэслэлтэй. Журмын хэрэгжилтэд дүүргүүдийн МХГ, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих үүрэгтэй юм.

Холбоотой мэдээ