Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ
НийгэмГэр хорооллыг болон орон нутгийн шаардлага хангасан айл өрхөд үзүүлэх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс тооцож эхэлнэ.
Тодруулбал, аймаг нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлөх юм. Баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөргүй айл өрхүүд тус хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.