БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-01 05:25:52
Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд биеийн тамир, спортын салбарын урсгал зардлын төсөв, допингтой холбоотой үүссэн нөхцөл байдал, шигшээ багийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга: Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны дөрөвдүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, санхүүжүүлэх журмын дагуу 25 спортын төрлийн холбоотой гэрээ байгуулан ажилладаг.
Монголын боксын холбоо нь Үндэсний шигшээ багийг “Парис-2024” зуны олимпын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 4.1.7-д зааснаар “Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм зөрчиж спортод хориглосон эмийн бодис, арга техникийг хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн шигшээ багийн холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах шаардлага хүргүүлэх, спортын холбооноос эцсийн шийдвэр албан бичгээр гарах хүртэл тухайн шигшээ багийн санхүүжилтийг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоох;” гэсэн заалтыг үндэслэн Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг түр зогсоосон билээ.
Монголын боксын холбооны 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн 10 сарын 31-ний өдрөөс Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Биеийн тамир, спортын улсын хорооноос албан тоотыг Монголын боксын холбоонд хүргүүллээ.
2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар:
БТСУХ -ны 2023 оны жилийн төсөв 42 тэрбум. Үүнээс аравдугаар сарын байдлаарх зарцуулалт 31,1 тэрбум төгрөг байна.
ҮШБ-ийн нийт 28 төрлийн тамирчин, дасгалжуулагчдын цалин хөлс, олон улсын болон тив, дэлхийн тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад оролцох зардалд нийт 10,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 9,5 тэрбум төгрөгийг гүйцэтгэлийг гарган ажилалаа.
Тамирчдын мөнгөн шагнал, олимп дэлхийн медальтнуудын сар бүрийн урамшуулал зэрэг зардлын 4,6 тэрбум төгрөгөөс эхний 10 сарын байдлаар олгосон санхүүжилт 3,0 тэрбум төгрөг байна.
Бусад тэмцээн уралдаан наадмын Монгол улсад зохион байгуулах, шигшээ бус төрлүүдийн олон улс тив дэлхийн тэмцээнд оролцох зардалд 18,2 тэрбум төгрөг зарцуулахаас 15,5 тэрбум гүйцэтгэлийг хэрэгжүүлэн ажиллав. Мөн Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах зардалд 10,0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах талаар: Засгийн газрын хуралдаанд хоёр удаа допингийн талаар үүссэн асуудлыг хэлэлцлээ. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс Допингийн эсрэг үндэсний үндэсний байгууллагад Дэлхийн допингийн эсрэг дүрэм, холбогдох стандарт, удирдамжид нийцүүлсэн дүрэмтэй болох, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд гарын үсэгч зурагч талуудын төлөөллийг оруулах, ВАДА- гаас тавьсан зургаан шаардлагыг дөрвөн сарын хугацаанд багтааж гүйцэтгэхийг зөвлөмж чиглэлийг өглөө.
Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага /Монадо/-д 2020 онд тухайн үеийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үед хийгдсэн гэрээний гүйцэтгэлийг тайлагнах, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хууль тогтоомжид нийцсэн санхүүгийн баримт өгөх шаардлагыг тавьсан. санхүүгийн тайланг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ирүүлэхийг удаа дараа шаардсан. Гэвч шаардлагын хүлээн аваагүй бөгөөд Танай шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хариуг албан бичгээр ирүүлсэн юм.
Үүссэн зөрчлийг дурдвал:
• Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага нь улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийг БТСУХ-ны 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд нэгтгүүлээгүй, • Улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн зарцуулаагүй үлдэгдэл 147.9 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлээгүй
• Допингийн хяналтын хөтөлбөр зардлын 71.0 сая төгрөгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн
• Мөн Компьютер, тоног төхөөрөмж, урсгал засварын зардалд 60.5 сая төгрөгийг зарцуулж, төсвийг зориулалт бусаар зарцуулсан. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод дүрмийн 11.1. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана, 11.2. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд тухайн албан шаардлагад заасан асуудлаар гомдол гаргаагүй бөгөөд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа болно.
Цаашид Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас Аудитын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээг гүйцэтгэсэн тохиолдолд шинээр гэрээ байгуулан холбогдох санхүүжилтийг олгон ажиллах боломжтой болно. 2023 оны улсын төсөвт шаардагдах санхүүжилт бэлэн байгаа, 2024 оны улсын төсвийн төсөлд допингийн хяналтын үйл ажиллагааны зардлыг төсвийг суулган УИХ-д өргөн баригдсан байна.
Холбоотой мэдээ