“Хамтдаа сэргийлцгээе” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
НийгэмНийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд Баянгол дүүргийн 21, 22 дугаар хороонд “Хамтдаа сэргийлцгээе” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.
Энэ хүрээнд алба хаагчид айл өрхүүдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, цахилгаан угсралт, ашиглалт, зуух яндан, сайжруулсан түлшний аюулгүй хэрэглээний зөвлөмжийг 4317 айл өрхийн 15652 иргэнийг хамруулан шалгалт хийж, заавар зөвлөмж өгөх юм.
Нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нар, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиудын алба хаагчид, “Таван толгой түлш” ХХК, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: НОБГ