Төөрч, сураггүй болсон 25 иргэнийг эсэн мэнд олж, нэг хүнийг эрэн хайж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-05 03:19:04

Онцгой байдлын байгууллагад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 3-4-ний өдөрт малдаа яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Архангай, Ховд, Увс, Завхан, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 17 суманд 26 иргэн сураггүй болжээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 25 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ