Олон улс, улсын чанартай авто замуудын зорчих хэсэгт нягтарсан цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-06 11:57:46

Өнөөдөр буюу 2023 оны 11-р сарын 06 ны өдрийн байдлаар Олон улс, улсын чанартай А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 100км-ээс 140км-ийн хооронд зорчих хэсэгт нягтарсан цасыг авто ачигчаар хусаж цэвэрлэх, хөвөөний сийрэг цасыг МАЗ-аар хусаж цэвэрлэх, цас хайлуулах бодис цацах зэрэг ажлуудыг ИТА-2, үйлчилгээний машины жолооч-2, технологийн зориулалттай машин механизмын жолооч-2, замчин-8 нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй “Багануур АЗЗА” ТӨХК гүйцэтгэж байна.

2. А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын 13-14,19-22,23-29 км-н зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусаж бодис цацах ажил “Төв АЗЗА” ТӨХК хийж байна.

3. А0101 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн  авто замын 30-45 км-ийн хооронд халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс, элс хайрганы хольц цацах ажил “Налайх АЗЗА” ТӨХК-аас хийж байна.

4. А0201 дугаартай Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 57-58, 60-61 км-т зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг ачигчаар шуух ажил хийгдэж байна.

Тэнгэр бүүдгэр, явган шуургатай байна хэмээн "Төв АЗЗА" ТӨХК-аас мэдээллээ

Холбоотой мэдээ