БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Бүс ба зам” олон улсын шинжлэх ухаан, технологийн форумд илтгэл тавилаа

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-07 03:17:13

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны анхдугаар хуралд 72 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Эдгээр оролцогчдын 22 нь тухайн улсынхаа Шинжлэх ухаан, технологийн сайд, дэд сайд нар байв.

Уг хуралд үндсэн 6 илтгэл тавигдсаны нэг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн Монгол Улсын шинжлэх ухаан, инновац, технологийн бодлогын талаар болон дэлхийн улс орнуудтай шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдол сэдвээр танилцуулсан илтгэл байсан юм.

Илтгэлийн агуулгад тогтвортой хөгжилд суурилсан шинжлэх ухааны паркийн хөгжил, хамтарсан лаборатори байгуулах төсөл, технологи дамжуулалтыг хэрхэн бүс зам санаачилгын хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг багтжээ.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ