Цогт-Овоо суманд шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-10 03:24:35

Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, шинэ технологи, дэвшилттэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байна.

Хөтөлбөрийн хүрээнд Цогт-Овоо суманд шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орж, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тав тухтай орчинд үзүүлэх боломж нээгдлээ. 

Өмнөговь аймаг "Оюутолгой" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд "Говийн Оюу" Хөгжлийг Дэмжих Сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан Цогт-Овоо сумын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон "Оюутолгой" компанийн удирдлагууд, сум, орон нутгийн ард иргэд оролцлоо.

"Эвт цахирал" ХХК тус барилгын ажлыг гэрээлэн гүйцэтгэжээ. 

Сум, орон нутгийн ард иргэдээс гадна, хот хоорондын зам дагуух сум учраас хөдөлгөөнт хүн амд тусламж үйлчилгээ үзүүлэх ачаалал Цогт-Овоо сумын эрүүл мэндийн салбарынханд оногддог юм.

Тийм ч учраас тус суманд шинэ эмнэлэг ашиглалтад орсноор ажлын ачаалал хөнгөрөх, иргэдийн тусламж үйлчилгээ авах нөхцөл боломж ч илүү сайжирч байна гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ