“ХАНЖОУ-2022” АЗИЙН ЗУНЫ СПОРТЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧИД 372 САЯ ТӨГРӨГ ОЛГОНО
НийгэмБНХАУ-ын Ханжоу хотод энэ есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болсон Азийн зуны спортын 19 дүгээр наадамд Монгол Улсын 364 тамирчин спортын 34 төрөлд өрсөлдөхөд хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн билээ.
Жүдо, бокс, сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй, эмэгтэй баг, буудлага, цахим спорт, дугуй, байт харваа, чөлөөт бөх, кураш, жюү жицү гэсэн спортын 10 төрөлд Монголын 45 тамирчин медальтай ирсэн. Түүнчлэн тус наадамд үндэсний шигшээ багийн болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлсэн байна.