“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүдэд шагнал гардууллаа

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-15 02:18:17

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн  шилдгүүд тодорлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.

Уран бүтээлчдийн ангилалд:

  • Голомт банкны график дизайнер Ц.Тамир – “Жангар”,
  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Э.Анхбаяр – “Чингис хааны өчил”,
  • Төгс Баясгалант буян дэлгэрүүлэгч хийдийн гэвш С.Буянхүү – “Манзушир бурхны сахиусан хүрд”,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол уран бичлэгийн нийгэмлэг”-ийн гишүүн Мэргэнбат – “Өлзийт сүлдэн үг минь”,
  • БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч, МУБИС-ийн магистрант Уулын Самтан -“Эр хоёр загал”,
  • Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам, “Зүүн хүрээ” коллежийн багш М.Эрдэмбилэг – “Миний монгол бичиг”,

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ангилалд:

  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн – “Үүлэн зардас”,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Л.Ууганжаргал – “Цаасан шувуу” сургаал,
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Мөнхдалай – “Чингис хааны билиг сургаал”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Томужин” алтернатив сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Х.Амаржаргал – “Эртний сайхан”, 

Оюутнуудын ангилалд:

  • МУИС-ийн “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн I ангийн оюутан Ч.Өнөрзаяа – “Гэсэрийн тууж”
  • ШУТИС-ийн оюутан Б.Хандсүрэн – “Тусгаар тогтнол”
  • МУИС-ийн III ангийн оюутан Б.Хүслэн-Эрдэнэ – “Дэлхийн нийслэл Хархорум”,
  • МУИС-ийн “Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөр”-ийн I ангийн оюутан  Ү.Энхжин – “Саран хөхөөний тууж”,
  • ШУТИС-ийн оюутан Т.Дөлгөөн, Б.Бадамхорол, А.Халиун, Е.Энхжин – “Цогтын хадны бичиг”,

11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Цолмон – “Оюун түлхүүр”,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын “Титэм” сургуулийн сурагч Т.Цэрэнням – “Хуучин хүү”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ – “Тамгагүй төр”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 79 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Цэрэн-Очир – “Оюун түлхүүр”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ – “Мөнх тэнгэрийн бичиг”,

8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Томужин” алтернатив сургуулийн 8 дугаар ангийн сурагч Г.Цэнд-Аюуш – “Бурхан багшийн сургаал”,
  • Увс аймгийн Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Заяа – “Чингис хааны сургаал”,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Гурван тамир” сургуулийн 8 дугаар ангийн сурагч Ө.Совьдхүү – “Гэсэр тууж”,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Эмүжин – “Жамухын өчил”,
  • Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Н.Ананд – “Оюун түлхүүр” бүтээлээрээ эхний гурав болон тусгай байр эзэлжээ. 

Үзэсгэлэнд манай улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч, уран бичээч багш, оюутан, сурагчид 300 гаруй бүтээлээ ирүүлжээ. Энэ жил оюутны ангиллыг шинээр нэмсэн байна.

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан  таниулдаг юм.

Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Нийслэлийн Соёл, урлагийн газар, МҮОНРТ, Боловсролын ерөнхий газар, “Чингис хаан” үндэсний музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, МУИС, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгууллаа. “Мөнх тэнгэрийн бичиг-2023” үзэсгэлэнг “Чингис хаан” музей нийтэд толилуулж байна.

Холбоотой мэдээ