Жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга Узбекистанд болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-15 02:43:03

 Азийн жүдо бөхийн холбооноос 2023 оны өсвөр, залуучуудын жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-19-ны өдрүүдэд Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн Ази тивийн өсвөрийн аваргад 15 орны 182 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

            Өсвөрийн насны онцлог нь 18 хүртэлх насныхан өрсөлдөх боломжтой байдаг бол залуучууд насанд 21 хүртэлх насныхан өрсөлдөх юм. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй найман тамирчин буюу нийт 16 тамирчин өрсөлдөх аж.


Холбоотой мэдээ