Өгсүүр, алслагдсан болон зуслангийн замуудад давс, бодис цацжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-15 03:12:55

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны 01:00 цагт орсон цаснаас үүсэх халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, зам цэвэрлэгээний 24 байгууллага 35 машин техник, 650 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллалаа. 

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад 98.7 тонн давс, 9 тонн тусгай зориулалтын бодис цацаад байна.

Өнөөдрийн байдлаар 2299.6 тонн давс, 2507.6 тонн бодисын нөөцийн үлдэгдэлтэй байна. 

Холбоотой мэдээ