Кюүшү башёг Монгол сумочид тэргүүлж байна
НийгэмЯпоны мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшү башёгийн гурав дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөсөн. Энэ башёгийн дээд зиндаанд манай арван бөх барилдаж байгаа. Гурван өдрийн дараах байдлаар озеки Киришима Б.Лхагвасүрэн, озеки Хошёорюү С.Бямбасүрэн, маэгаширагийн 12-оос барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил нарын гурван монгол бөх тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа аж.