"Түмэн шувуут" ХК гурван улирлын дотор 8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
НийгэмТүмэн шувуут ХК-ийн III улирлын тайлангаа гаргажээ. Тус компани 3 улирлын дотор 8.1 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж 2022 оны цэвэр ашиг нь 7.2 тэрбумыг давсан аж.
Шинэ төсөл илүү ашиг
2020 оноос эхэлсэн “Түмэн шувуут 2” төсөл компанийн тайлант жилийн цэвэр ашгийн дүнг тогтмол 27%-аар нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд уг төсөл бүрэн дуусаж жилд 140 сая өндөг нийлүүлэх чадалтай болжээ. Үүгээр ч зогсохгүй 2024 оны хавраас дараагийн төслөө хэрэгжүүлнэ гэнэ.
Зах зээлийн эрэлт нь байгаа тус салбарт нийлүүлэлтээ ихэсгэх нь гарцаагүй компанийн орлого, ашгийг нэмэгдүүлж илүү өндөр үнэ цэнийг бий болгоно гэж Түмэн шувуут ХХК-аас мэдээллээ.