Хөгжмийн сэтгэл заслын арга хэмжээ орон нутагт анх удаа зохион байгуулагдлаа
Нийгэм"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Монгол туургатан" театрын хөгжим ангийн уран бүтээлчид 2023 оны 11 дүгээр сарын 8-13-ны хооронд "Аялгуу эгшиглэн" нэртэй хөгжмийн сэтгэл заслын арга хэмжээг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.
Монголын анагаах ухааны салбарт төдийлөн хэрэгждэггүй хөгжмийн сэтгэл заслын арга хэмжээг анх удаа орон нутгийн театрын уран бүтээлчид санаачлан, эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдэд хүрч үйлчилсэн нь онцлог байв гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.