Суултуур руугаа хонины нэхий хийж урсгасан нь хуримтлагдаж, бохирын худаг халихад хүргэжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-17 08:47:01

Өнөөдөр 11 цагийн орчим Сансарын нүхэн гарцны орчимд бохирын худаг хальж урссан дуудлага мэдээлэл Ус Сувгийн Удирдах Газарт ирсэн байна. 

Мэргэжлийн байгууллага газар дээр нь очиж шалгахад бохирын хоолой руу хонины нэхий хийсэн байжээ. Одоогийн байдлаар бөглөөсийг гаргаж, зөрчлийг арилгасан бөгөөд ариутгалыг бүрэн хийж дуусаад байгаа аж.

Тэр хавийн орон сууцны айл, өрхүүд эсвэл худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа газруудын нэг нь суултуур руугаа хийж урсгасан зүйл нь хуримтлагдсанаар улмаар хальж урссан байна гэж УСУГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ