Улиастай-Шархадыг холбосон бетон гүүр ашиглалтад орлоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-17 09:04:03

Баянзүрх дүүргийн Улиастай-Шархадыг холбосон 97 метр бетон гүүрний барилгын ажил дуусаж, зорчих хөдөлгөөн нээгджээ.

Гүүр ашиглалтад орсноор Гачуурт, Шар хадны замын ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавих, Улиастайн гол дээгүүр 97метр урт төмөр бетон гүүр барих ажлыг улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгааг албаныхан мэдээлж байсан билээ.

Холбоотой мэдээ