Малчдаас дундын зуучлалгүйгээр мах худалдаж авах боломжтой байршлууд

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-17 09:25:59

Энэ сарын 27-ноос Арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд гараас гарт буюу малчдаас дундын зуучлалгүйгээр Нийслэл хотын иргэдэд мах худалдах "Өвлийн идэш-2023" махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон байна. 

Мах худалдаалах байршлууд: 

1. Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг

2. Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар

3. Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий

4. Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд Өвөрхангай, Төв,

5. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс,

6. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг

7. Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь

8. Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг

9. Налайх дүүргийн Налайх зах Дорнод, Говьсүмбэр

10. Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн Бүх аймгууд

Холбоотой мэдээ