БНСУ-ЫН КАНГВОН МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА
Улс ТөрКангвон мужийн захиргааны Олон улсын харилцаа, худалдааны хэлтсийн дарга Баек Сэүн Хам, Монголын асуудал хариуцсан мэргэжилтэн И Сү Ён, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Чой Юу Сол нар Төв аймагт айлчилж “Төв аймаг-Кангвон мужийн хамтын ажиллагааны уулзалт”-д оролцлоо.
Уулзалтын үр дүнд найрамдалт харилцааны 20 жилийн түүхтэй Төв аймаг-Кангвон муж хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр, сургалт солилцооны хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж дараах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
1. Солонгос улсын захирагч нарын холбооноос хэрэгжүүлдэг “К2Н Төрийн албан хаагч солилцооны хөтөлбөр”-т жил бүр 2 албан хаагч хамруулах
2. Кангвон мужийн хөрөнгө оруулалтаар баригдсан хүлэмжийн паркийн ажиглалтыг сайжруулахын тулд тус мужаас тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний дэмжлэг үзүүлэх
3. Эрүүл мэнд, ХАА-н мэргэжилтэн харилцан томилж туршлага судлуулах
4. Төв аймгийн ЕБС-ийн сурагчдад зориулан Солонгос хэлний дугуйлан хичээллүүлэх, сурагчдыг мужийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах
5. Төв аймгаас Кангвон мужид улирлын чанартай гэрээт ажилтан гаргах талаар судлах
6. Муж аймгийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидийн харилцан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах
7. Зүүн Азийн бүс нутгуудын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.
Мөн 2024 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Кангвон мужийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хооронд найрамдалт харилцааны “Санамж бичиг” байгуулж хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов.