Улсын хэмжээнд 108 эмэгтэй байгаль хамгаалагч ажиллаж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-23 01:52:50


Монгол Улсын хэмжээнд 1000 орчим байгаль хамгаалагч ажиллаж байна. Тэдний 108 нь эмэгтэй байгаль хамгаалагч юм байна. Байгаль х


амгаалагчдын нийгмийн байдлыг сайжруулах, хууль эрхзүй орчныг бүрдүүлэх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх хүрээнд 2022-2023 онд бүх байгаль хамгаалагчдаа гэнэтийн ослын даатгалд хамруулж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, сургалтын хөтөлбөрийг баталж, төрийн албаны тухай хуулийн шаардлагыг хангуулах ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн.

2022 онд зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлох, байгаль хамгаалах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Байгаль хамгаалагчдын II чуулганыг энэ сарын 25-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. 

“Бид эх дэлхийн байгаль хамгаалагч” үндэсний чуулган 11 дүгээр сарын 23-наас салбар хуралдаанаар эхэлнэ.

Нэгдүгээр салбар хуралдаан 2023.11.23-нд “Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежментийн аргачлал, шинэчлэл” сэдвийн хүрээнд, хоёрдугаар салбар хуралдаан 2023.11.24-нд “Олон улсад байгаль хамгаалагчдын талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдвийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд тус тус болох бөгөөд Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг 2023.11.25-нд “Байгаль хамгаалагчдын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хөгжлийн зорилт” сэдвийн хүрээнд өрнөх юм. 

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээ