Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 градус хүрчээ
НийгэмӨнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 градус хүрч хүйтэрсэн байна. Энэ нь өнгөрсөн шөнийн хамгийн их хүйтэрсэн температур байжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр арваннэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэдгийг мэдээллээд буй.