“НАЙРГИЙН ОРНЫ ХҮҮХДҮҮД” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-28 13:58:48


“Сүхбаатарын өнгө” сонины нэрэмжит “Найргийн орны хүүхдүүд” уран уншлагын уралдаан хоёр дахь жилдээ амжилттай боллоо.


Сүхбаатар аймгийн Нийтийн номын сантай хамтран зохин байгуулсан уг уран уншлагын уралдааныг хүүхэд багачуудыг номд дурлуулах, оюуны хөгжлийг нь дэмжих, цахим ертөнцөөс хол байлгах зэрэг эерэг дадлуудыг олгох зорилгоор зохион байгуулдаг билээ. Тэмцээнд энэ жил 5-18 насны 130 орчим хүүхэд оролцож, цээжилсэн шүлэг найргаа уран яруу уншиж, авьяас чадвараа сорилоо.
Тэмцээнийг Өсөхдэлгэр-Ундрах ХХК ивээн тэтгэж, багачуудын оюуны хөгжлийг дэмжсэн юм.
Жил ирэх бүр уламжлал болон зохиогдож буй энэхүү тэмцээнийг ирэх жилээс эхлэн аймгийн ИТХ-аас гурван сая төгрөгөөр дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.Уг амлалтыг өгсөн аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр номд шимтэгч нэгэн билээ. Тиймээс ирэх жилээс тэмцээний шагналын сан өндөр болгож, хүүхдүүдийн оюуныг үнэлэх үнэлгээ өсөх боломж ийн бүрдлээ.
Тэмцээнийг дэмжин мөнгөн хандив өгсөн яруу найрагч Бат-Өлзийгийн охин Б. Гуацэцэгт сонины редакцийн зүгээс гүн талархал илэрхийлж байна.
Тэмцээний шүүгчээр Монгол Улсын Гавьяат багш Д.Сэнгэдорж, ахмад сэтгүүлч Я.Түмэннаст, МУСТА Ц.Мөнхцэцэг нар шүүн явуулсан юм.
Энэ жилээс эхлэн оюунлаг хүүхдүүдийг дэмжин нэрэмжит найман шагналыг үндсэн шагналууд дээр нэмж гардуулснаар 20 хүүхэд шагналын эзэн болсон юм.
“Найргийн орны хүүхдүүд” уран уншлагын уралдааны шагналтнууд:

Цэцэрлэгийн нас:
Тэргүүн байр: М. Хишигбаяр -1 дүгээр цэцэрлэг
Дэд байр: А. Мөнхцэнгэл-2 дугаар цэцэрлэг
Гутгаар байр: Б. Насанжаргал- 2 дугаар цэцэрлэг


1-5 дугаар анги
Тэргүүн байр: У. Түвшинсайхан-Халзан сум. ЕБС. 5а анги
Дэд байр: Т. Түвшинбаяр-Онгон сум. ЕБС. 5а анги
Гутгаар байр: Г. Жаргалан-3 дугаар сургууль. 5в анги

6-9 дүгээр анги
Тэргүүн байр: А. Уранбилэг-Халзан сум.ЕБС. 8а
Дэд байр: Б. Дэлгэрбуян-Сүхбаатар сум. ЕБС.9а
Гутгаар байр: М. Энхнаран. Мөнххаан сум. ЕБС. 7в анги


10-12 анги
Тэргүүн байр: Д. Есүгэн-Мөнххаан. ЕБС.11а анги
Дэд байр:Х. Энхжин. Баруун-Урт сумын 2 дугаар сургууль. 10с1
Гутгаар байр: Ө: Дөлгөөн. Баруун-Урт сумын 2 дугаар сургууль.10с2
4 цаг Утга зохиолын нэгдлийн нэрэмжит шагнал- Ч. Бямба-Эрдэнэ-Сүхбаатар сум. ЕБС. 9б анги
МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын нэрэмжит шагнал-Х. Эрдэнэдалай. ЕБ-ын 2 дугаар сургууль. 5б анги
Соёл, урлагийн газрын нэрэмжит шагнал-Д.Нарансолонго-Мөнххаан. ЕБС.11 а анги
“Манай ирээрэй” номын өргөөний нэрэмжит шагнал- О. Соёмбо. 9 дүгээр цэцэрлэг
Аймгийн Нийтийн Номын сангийн нэрэмжит шагнал-Б. Энхлэн-2 дугаар цэцэрлэг
“Монлайн Сүхбаатар салбар”-ын эрхийн бичиг Э. Гүнжидмаа-3 дугаар сургууль. 1а анги
Б. Даваахүү-Дарьганга сумын цэцэрлэг.
Э. Цогнэмэх--Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль.7б анги
С. Баяржавхлан-Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль. 10г анги

Холбоотой мэдээ