Өнөөдөр дэлхий нийтээрээ "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-01 02:04:48

"ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 1988 онд ДЭМБ-аас гаргасан байдаг.

Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм. 

Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 

Эх сурвалж: ХӨСҮТ

Холбоотой мэдээ