Өгсүүр, алслагдсан замд 66 тонн давс, 292 тонн бодис цацжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-05 04:04:12

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдөр үүрээр цас орж эхэлсэн.

Иймээс халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор зам цэвэрлэгээний 24 байгууллагын 65 машин техник, зам талбайн 650 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад 66 тонн давс, тусгай зориулалтын 292 тонн бодис цацаад байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ