УДБЭТ: Монголын балетын хөгжил сан гэрээний заалтыг зөрчсөн

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-17 11:19:36

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр “Цөмөөхэй” балетын бэлтгэл хийж байх үеэр хүүхэд багачуудыг заалнаас хөөж гаргалаа” гэдэг мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хийсэн. Эл мэдээлэлд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр мэдэгдэл хийлээ.

Мэдэгдэлд "… Монголын балетын хөгжил сан нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээний заалтыг зөрчин хэнд ч хэлэлгүйгээр гэнэт нэгдсэн бэлтгэл хийх болсон байсан нь байгууллагын үйл ажиллагаа болон цугларсан нийт 150 хүүхэд тэдгээрийн эцэг, эхийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд эрсдэл учруулж, хүндрэлтэй нөхцөл үүсгэсэн” гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Холбоотой мэдээ