Ардчилсан нам Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр явуулахыг уриалж мэдэгдэл гаргав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-17 11:40:50

Ардчилсан намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Улсын их хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр явуулахыг дэмжиж мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэлд "Ардчилсан нам парламентийн ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсож, сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог нэвтрүүлэх түүхэн шийдвэрүүд гаргаж ирсэн билээ.
Иймийн учир, Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл Монгол улсын эдийн засгийг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх бодлогод нийцсэн УИХ-ын сонгуулийн тойргийн тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзлээ" хэмээн онцолсон нь Ардчилсан нам Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр явуулахаар эцэслэн шийдвэрлэжээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Холбоотой мэдээ