БНСУ-ын нийслэлд сүүлийн 40 жил ороогүй их цас унажээ
НийгэмӨнгөрсөн оны 12 сарын сүүлээр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод сүүлийн 40 жилд ороогүй их цас унасан байна. Сөүлийн зарим хэсэгт ням гарагт цасны зузаан 12 см-т хүрсэн нь 1981 оноос хойших хамгийн их хур тунадаст тооцогдож байгаа юм байна.
Их цас Сөүлийн ихэнх хэсгээр он дамжин оржээ. Сөүл хотын иргэд өвлийн их цасыг янз бүрээр хүлээж авч байна. Зарим хэсэгт автозам дээр түгжрэл үүсэж, халтиргааны улмаас цөөн тооны осол гарсан учир Сөүлийн төв дүүргийн таван эгнээ замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан байна. Явган хүний замууд ч мөн цас мөсөөр хучигджээ. Харин хүүхэд багачууд цасаар олон төрлийн зүйлс хийж, цана чаргаар гулгаж, өвлийн амралт зугаалгаа таатай өнгөрүүлж байгаа юм байна. Өмнөд Солонгосын аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр өнгөрсөн бямба гарагт Сөүл болон бусад нутагт орсон цас замын түгжрэл үүсгэсэн ч цас орсны улмаас хүний амь нас хохирсон тохиолдол гараагүй байна. Сөүл хотын захиргаа нийслэл хот даяар цас цэвэрлэх ажилд 4689 хүнийг дайчлан, 1218 техник хэрэгсэл гаргасан байна. Хамгийн сүүлд 1981 оны 12-р сарын 19-нд Сөүл хотод хур тунадасны хэмжээ 18,3 см-т хүрсэн нь хамгийн их нь байжээ.