П. И Чайковскийн Сонгодог дуурьтай хамтран нэгэн үдшийг өнгөрүүлнэ
Нийгэм 1963 оны 05-р сарын 15-ны өдөр П. И Чайковский “ Евгений Онегин ”
дууриар Дуурь Бүжгийн Театр хэмээх тусгаар
тогтносон театрынхаа нээлтийг
хийж байсан түүхтэй аж.Тус дуурь нь
театрын тайзнаа тоглогдсоноос хойш эдүгээ 77, 78 дахь удаа тоглогдож, 2024 онд 61 жилийн ойтоогоо золгож
буй сонгодог бүтээл юм.
УДБЭТеатр 2024 оны эхний дууриар Оросын алдарт хөгжмийн зохиолч П. И Чайковскийн бүтээлээр эхлүүлж байна. УДБЭТ-ын хамт олон 2024 онд
Сонгодог урлагийн боловсрол олгох олон талт хөтөлбөрөө үргэлжүүлэн хэрэгжүүлхээр төлөвлөжээ.
УДБЭТ нь “Евгений Онегин “ дууриар дамжуулан сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрийн төвүүдтэй хамтран ажиллаж, тусгай хэрэгцээт болон зорилтот бүлгийн үзэгчдэд театрын соёлын тухай сургалт мэдээлэл хүргэж, нэгэн оройг сонгодог дуурьтай хамт байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөсөн аж. Сонгодог бүтээл бүр хүн бүрийн оюун санааг тайвшруулж, сэтгэл догдлолыг мэдрүүлж байдаг билээ.
Эх сурвалж: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр