Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдаж болзошгүйг ОБЕГ-аас анхааруулж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-19 04:53:15

Өнөөдөр Дундговь, Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Дундговийн өмнөд, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Мөн өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна.

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Холбоотой мэдээ