Энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан маршийн тэмцээнд тэргүүлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-22 04:07:17

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “Norcon” марш тэмцээнд амжилттай оролцлоо.

Тодруулбал, -40 насны  ангиллын эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Булган тэргүүлсэн бол Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Оюунзаяа гутгаар байрт шалгарсан юм.

Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ