Нийгмийн ажилтны мэргэжлийн ур чадвар, хөгжлийг дэмжих сургалт боллоо
НийгэмМэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 180 нийгмийн ажилтан “Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг багшлахуйд харгалзах нь”, “Хүүхдийн сэтгэл зүйн онцлог, ялгаатай байдал ба багшлахуй” сэдэвт модуль сургалтад хамрагдав.
Тус модулиудыг судалснаар жендэрийн үндсэн ойлголт, хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан үзэж сургалт зохион байгуулах, жендэрийн мэдрэмжтэй сургалтын болоод ажлын байрны орчин бүрдүүлэх чадвартай болох юм. Мөн багшлах ур чадвараа нэмэгдүүлэхэд жендэрийн талаас анхаарвал зохих үндсэн чиглэлийг танин мэднэ. Түүнчлэн, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээнд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэгтгэх, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, онцлогийг харгалзан үзэх аргачлалд суралцах ажээ.
Сургалтыг Нийслэлийн Боловсролын газар, Good neighbors Олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан. Сургалтын нээлтэд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд болон “Good neighbors” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жон Хун Сү, ерөнхий менежер А.Бүрэнжаргал нар оролцлоо.
Эх сурвалж: БШУЯ