Дөрвөн аймгийн 6 суманд Отрын штаб байгуулан ажиллаж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-23 03:49:32

Отор нүүдэл хийж байгаа иргэдэд төрийн болоод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээнд Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Улаан-Уул сум буюу нийт 4 аймгийн 6 суманд Отрын штаб байгуулан ажиллаж байна.

Тус штабт нутгийн захиргааны байгууллага, ХХААГ, ЭМГ, Цагдаа, Онцгой, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд УОК-ын Шуурхай штабаас мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ