Н.Сугар: Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон судалгааг гаргалаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-24 04:22:47

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 


Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна. Хуулийн байгууллага тус газарт ажиллан, дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр НОК-ын зүгээс судалгаа хийж байна. Хэргийн газрын үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэн, ариутгаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Мөн үзлэг дууссаны дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх, нурах эрсдэлтэй эсэх, дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллана. НОК-д холбогдох нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ослын газар ажиллаж байгаа" гэв.

Холбоотой мэдээ