"Тэнгэр даатгал" ХХК нь амь эрсэдсэн албан хаагчдын ар гэрт 150 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ
Нийгэм2024 оны 01 сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж байсан автомашин осолдон том хэмжээний дэлбэрэлт болж их хэмжээний гал гарсан. Үүний улмаас иргэд, ААН-үүдэд их хэмжээний хохирол учирч, албан үүргээ гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 албан хаагчийн амь эрстэж нөхөж баршгүй гарз тохиолоо.
Эдгээр эрсдэлийн баатрууд нь өөр даатгалын компанид даатгалтай байж магадгүй. Үүнийг үл харгалзан Тэнгэр Даатгал ХХК-ийн хамт олны зүгээс Монгол улсын эрсдэлийг бууруулахын төлөө мөр зэрэгцэн зүтгэдэг зорилго нэгт гурван анд нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан 150 сая төгрөгийн мөнгөн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн аж.
Эрсэдсэн амийг бид эргээд авчирч чадахгүй ч ирээдүйд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд хамтран зүтгэх хэрэгтэй гэдгийг уг үйл явдал бидэнд батлан харууллаа.
Иймд Тэнгэр Даатгалын хамт олноос нийт иргэд, компаниуд, төрийн байгууллагуудыг эрсдэлгүй ирээдүйг хамтдаа бүтээхийн тулд хамтран зүтгэхийг уриалж байна.