Эрдэнэс тавантолгой компани зэрлэг амьтдад зориулан 100 боодол өвс байршууллаа
Нийгэм “Эрдэнэс Тавантолгой” ХК, Зүүн цанхийн уурхайн гэрээт олборлогч “Ти Эн” Түншлэл компанитай хамтран Байгаль орчны мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, операторууд энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хангинах-ын хаданд зэрлэг амьтдад зориулан 100 боодол өвс тараан байршуулжээ.
Тус компани Биотехникийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг ба он гарснаар нийт 9 удаагийн арга хэмжээ авч, Монгол Улсын амьтны тухай хууль, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд гэрээт байгууллагуудыг хамруулан ажиллаад байна.