"Go Mongolia" нэгдсэн брэндинг дор Монгол Улсыг Олон улсад сурталчилна
НийгэмҮндэсний хорооны 3-р хурал өчигдөр буюу 1-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлд хийгдсэн ажлуудыг дүгнэсэн байна.
Мөн энэ2024 оноос эхлэн Монгол Улсыг илүү өргөн хүрээнд олон улсад таниулан сурталчлах “Go Mongolia” нэгдсэн брэндингийн хүрээнд хийгдэх төлөвлөгөөг хуралдаанд оролцогчдод танилцуулжээ.
Хурлын төгсгөлд 2024 онд дотоод руу болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх, “Go Mongolia” Үндэсний брэндинг дор эдгээр арга хэмжээг зохион байгуулах, яамдын уялдаа холбоо, оролцоог тодотгож Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн стратеги дор хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцож, гарсан шийдвэрийг Засгийн газрын хуралд танилцуулахаар болжээ.