Галд өртсөн дахин нэг иргэн шархаа даалгүй нас баржээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-31 03:30:23


Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо болсон ослын улмаас ГССҮТ-д 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б 2024.01.31-ний 10:30 цагт нас баржээ. ГССҮТ-ийн Түлэнхийн төвөөс өгсөн мэдээллээр 4 хүн хүнд, 3 хүний биеийн байдал тогтвортой,  нэг  хүн эмнэлгээс гарчээ.

БЗДЭМТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан байнаБусад хүний  биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжилж байгаа гэлээ. 

 

 

Холбоотой мэдээ